

Монголын бурхан шашны
"СОЁМБО СҮМ"
Улс төрийн
хилс хэрэгт хэлмэгдэгсдэд
хүндэтгэл үзүүлэх
Амар мэнд үү.
Монголын бурхан шашны Соёмбо сүмийн албан ёсны вэб аппликейшнд тавтай морилно уу.
"Монголын Бурхан Шашны Соёмбо Сүм "бол Монголын түүхэн үеүүдэд хилсээр хэлмэгдэж, амь насаа алдсан мянга мянган ард түмний хувь тавилан, дурсамж, нэр төр, гэгээн сүнсийг ном ёсоор амирлуулахын төлөө байгуулагдсан онцгой зорилготой бурхан шашны, соён гэгээрүүлэх сүм юм.


Улс төрийн их хэлмэгдүүлэлт
Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 45,000-аас 55,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Монгол улсын нийт хүн амын 8-13%-ийг хэлмэгдүүлэн хөнөөжээ. Эдгээрээс 18,816 нь лам нар байв.
Багш дор мөргөмүй

Төрөл бүхэндээ билэг төгс багш лугаа
Төөрч хагацалгүй номын шимийг хүртээд
Газар мөрийн эрдэмийг машид гүйцээгээд
Очирдарын хутгийг түргэн олох болтугай.

Сүсэгтэн олонд үргэлж нээлттэй.
Даваа - Ням
Цахим айлтгал хүлээн авах
Номын ач тус
9:00 AM - 5:00 PM








